Иракийн Мосул хотод байрладаг "Исламын улс" зэвсэгт бүлэглэлийн хөрөнгө санхүүгийн төв байрыг АНУ-ын сөнөөгч онгоцнууд устгасан талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр "Исламын улс" бүлэглэл бэлэн мөнгөө Мосул хот дахь тусгай байранд хадгалж ирсэн байна.
Улмаар зэвсэгт бүлэглэл сая гаруй ам.долларын алдагдал хүлээсэн гэсэн тооцооллыг хийгээд байгаа юм. Газрын тосны хууль бус наймаа хийгээд хэд хэдэн арга замаар "ИУ" бүлэглэл хөрөнгө босгож улмаар зэр зэвсэг худалдан авч ирсэн юм.
Үүнээс өмнө ч дэлхийн их гүрнүүд "ИУ" зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагааг зогсоохын тулд тэдний санхүүгийн эх үүсвэрийг таслах ёстой хэмээн мэдээлж байсан юм.
Болд-Эрдэнэ Тэргэл
Сэтгэгдэл (1)