Дэлхийн Католик сүм хийдийн тэргүүн Ромын пап Франсис өнөөдөр Мексик улсад айлчлах гэж байна. Гэвч энэ удаагийн айлчлал Мексикчүүдэд төдийлөн ач холбогдолтой, өргөн цаг хүрээг хамарч чадахгүй гэж зарим католикчууд үзжээ.
Ромын Пап Франсисын хилийн чанадад хийж буй айлчлалууд голчлон хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хүний эрхийн төлөө уриалсан хандлагатай байдаг билээ. Үүгээрээ олны анхаарлыг татаж чаддаг ч гэж хэлж болно. Гэвч Мексикийн Католик сүм хийдүүд энэ удаагийн айлчлал үр дүнтэй болно гэж харахгүй байна.
Мексик дэх Католик сүмийн хамба Кристоф Луйс Хорхе Пиерь Ромын пап Франсис Мексик улсад айлчилснаар ямар ч асуудал шийдэж чадахгүй гэжээ
Тухайлбал Мексик дэх Католик сүмийн хамба Кристоф Луйс Хорхе Пиерь Ромын пап Франсис Мексик улсад айлчилснаар ямар ч асуудал шийдэж чадахгүй гэжээ. Сонин хэвлэлүүдэд Франсис папын айлчлалыг сураггүй болсон цагаач иргэд, гэмт хэрэг хүчирхийллийн асуудлуудыг шийдвэрлэх зорилготой хэмээн бичсэн байна. Дэлхийн Католик сүм хийдийн тэргүүн Аргентин улсаас буюу Латин Америкаас гаралтай учир Мексикт хийх айлчлал нь өргөн хүрээг хамарна гэж найдаж байгаа юм.
Айлчлалынхаа үеэр Ромын пап Мехико хотын захад бүх нийтийг хамарсан мөргөл залбирал үйлдэх юм байна. Энэ үеэр 2-3 сая сүсэгтэн олон цуглана гэж тооцоолжээ. Түүнчлэн Мексикийн хамгийн яадуу буурай өмнө зүгийн Чиапас муж, хар тамхи мансууруулах бодисны наймааны гол үүр болоод байгаа Мичоакан мужид зочилно.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/