Манай хойд хөрш ОХУ-д ойрын өдрүүдэд цаг агаар хүндхэн байна. Цасаар шуурч, хэт хүйтэрсний улмаас зам харилцаа тасраад байсан боловч шуурга намжжээ.
Нийслэл Москва хотоос зүүн урагшаа 1000 км үргэлжилсэн замыг онцгой байдлын ажилтнууд болон цагдаагийн газраас хааж иргэдийнхээ аюулгүй байдлыг хангасан байна. Мөн Орскод зам харилцаа тасарчээ. Гэхдээ шуурга өнгөрсний дараа хаагдсан замуудыг эргэн нээж, зам харилцаа сэргэсэн байна. ОХУ-ын нутаг дэвсгэрийг шинэ он гарсны дараахан буюу 1 дүгээр 2-ны өдөр өнгөрсөн амралтын өдөр шуурсантай адил хүчтэй цасан шуурга дайран өнгөрчээ. Жолооч нар тусламж хүлээн зам дээр хоносон байна. Нэг хүн амиа алдсан тохиолдол гарчээ. Аврах ажиллагаа удаашралтай байгаад жолооч нар шүүмжлэлтэй хандаж байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/