МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2015” наадам Монголын хүүхдийн ордонд болж шилдэгүүдээ тодруулаа.
Энэ удаагийн наадам нь МЗЭ-ийн хороо үүсэн байгуулагдсны 87 жилийн ойн өдөр. болон зохиолч Д.Сэнгээгийн 100, их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойг тохиолдуулснаараа онцлог болсон юм.
Наадам утга зохиолын есөн төрөлд өрсөлдсөн. Тодруулбал Хүүхдийн уран зохиол, Хүүрнэл зохиолын богино болон томоохон хэмжээний бүтээл, Жүжиг, кино, Утга зохиолын судлал, Утга зохиолын шүүмж, Утга зохиолын орчуулга, Баримтат уран зохиол. Энэ үеэр Д.Нацагдорж болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналтан тодруулснаас гадна “Утга зохиолын төлөө” зүтгэлтэнг нэрлэж, МЗЭ-д гишүүнээр элссэн залуу яруу найрагчдад үнэмлэхийг нь гардуулсан юм. Сонирхуулахад тус наадамд нэгэн шинэ номинац нэмэгдсэн нь УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачилсан гурван мөрт шүлгийн уралдаан юм.
“Алтан өд” шагнал хүртсэн уран бүтээлчид.
1. Яруу найргийн шилдэг бүтээл -Н.Мөнхбаяр -Дотоод цуурай
2. Хүүхдийн уран зохиолын шилдэг -Л.Мөнхбат- Амин зүрхний хайр буюу шидэт сарнай
3. Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээл Д.Энхболд- Өвс ногоо аниргүй
4. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээл Д.Пүрэв -Зүс буруу салхи
5. Жүжиг, киноны шилдэг зохиол Д.Урианхай- Ханануудын амьдрал
6. Утга зохиолын судлалын шилдэг бүтээл Г.Бямбажав- Сэтгэлгээний эрх чөлөө ба ухамсрын урсгал
7. Утга зохиолын шүүмжийн шилдэг бүтээл Д.Хүү- Урлаг, утга зохиолын аман сэдвүүд
8. Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээл Н.Энхбаяр -Орчин үеийн Хятад яруу найраг
9. Баримтат уран зохиолын шилдэг бүтээл Ж.Баяржаргал- Монгол гарвальт суутан, цуутнууд
МЗЭ-ийн шагналыг:
1. Ч.Алтантүлхүүр - Есүй цагаан сарнаа уулс гэрэлтэнэ...
2. П.Анхтуяа-Дурлал яг дарс шиг
3. Ч.Наранцэцэг-Тунгалаг өнгө
4. Н.Өлзийбат-Оногдохуйн тавилан
5. Б.Хадбаатар-Чингүнжав дууль
6. Ш.Цоодол-Говь-Алтайн салбар
7. Ш.Энхбаяр-Сэтгэлийн хураангуй, Зүрхний хураангуй
8. Г.Даваасүрэн-
9. Болдын Батхүү-
10. Б.Цогнэмэх-Тэнгэрийн хүү /жүжиг/ бүтээлээр хүртсэн.
Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг:
1. Х.Чойдогжамц-Гүн хэлмэр-
2. Х.Алагаа-Эцэс үгүй төгсгөлд
3. Б.Алтанхуяг-Зурмал нүдэт хэрээ
Утга зохиолын төлөө зүтгэлтэнээр
1.Б.Дагвадорж, Б.Бүргэд нар нэрлэгдсэн.
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг:
1. Ш.Бадарч-“Үд дундын уянга”
2. Д.Баянтунгалаг-“Зэлүүд сарны галбир”
3. Б.Баярсайхан- “Тэнгэрийн санаа”,”Хөх тэнгэр”
4. Л.Мягмарсүрэн-“Тэнгэрийн нутаг”
5. М.Эрдэнэбат-“Хүйтэн бороо”
6. Ш.Гүрбазар-
7. Б.Батрэгзэдмаа-Их хаадын санаа
8. Сумъяа-
Гурван мөрт шүлгийн уралдаанд:
1. Ардын уран зохиолч, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн
2. “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир
3. Яруу найрагч, зураач М.Амархүү
4. “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Х.Эрдэнэбаатар
5. Яруу найрагч, зураач Г.Мөнхбаатар
МЗЭ-д элссэн залуу яруу найрагчид:
Л.Баясгалан, Я.Баяраа, Т.Есөн-Эрдэнэ, А.Төгөлдөр, Р.Улам-Оргих, А.Монголбаяр, Ц.Эрдэнэ, Э.Энхболд.
Энэ жилийн наадамд шинээр нэмэгдсэн бас нэгэн үйл явдал бол УЗНАДС-аас санаачилсан "Билгүүн номч Б.Ренчинг хэн сайн мэдэх вэ" уралдаан байв. Үүнд эхний гурван байрыг эзэлсэн О.Оргилсайхан, Б.Мөнхтуяа, О.Өнөрцэцэг нарт дээрх сургуулийн захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Цэнд-Аюуш, Г.Аким нарын зэрэг эрхмүүд шагналыг нь гардуулсан юм.