Ультралайн аппаратны тусламжтайгаар нурууны суултыг мэсгүйгээр эмчлэх боломжийг Монголд нэвтрүүлсэн Япон-Монголын хамтарсан "Улаанбаатар Мед" эмнэлэг нь дахин нэг шинэ тоног төхөөрөмжийг удахгүй танилцуулах гэж байна.
Тус аппарат нь хүний биеийн бүх хэсгийн зургийг тодосгогчтой болон тодосгогчгүйгээр богино хугацаанд шинжилдэг давуу талтай. Тодосгогчтой шинжилгээ хийгдсэнээр эдийн тодролыг ихэсгэж судасны өөрчлөлтүүд, үрэвсэл, уйланхай, хортой хоргүй хавдрыг ялган оношилдог юм байна. Японы Toshiba брэндийн Aquilion 64 загварын спираль аппарат нь /КТ/ 0.32 секундэд 64 зүслэг хийх хүчин чадалтай ба хүний биеийн 0.5-2 мм зай бүхий маш нарийн дүрслэлийг буулгаж эд хоорондын нягтын ялгааг нарийн тодорхойлж, 1 мм хэмжээтэй эмгэгийг илрүүлж чадах орчин үеийн оношилгооны төхөөрөмж аж.
Спираль КТ-ийн давуу тал:
- Өндөр мэдрэмж бүхий мэдрэгчүүдтэй учир цацрагийн маш бага тунгаар өндөр нягтралтай зураг авдаг
- Ямарч өвдөлт зовиургүй, эдийг гэмтээхгүй нарийвчлал сайтай
- Богино хугацаанд шинжилж хариу нь тэр дороо гардаг
- Эмгэгүүдийг хооронд нь сайн ялгаж өгдөг. Жишээ нь хавдар,үрэвсэл, уйланхай гэх мэт
- КТ хийснээр шаардлаггүй мэс засал, эдийн шинжилгээнээс зайлсхийх зэрэг ач холбогдолтой.
- Шинжилгээний үргэлжлэх хугацаа богино ба цацрагт өртөх хугацааг богиносгосон. Ийм учраас өндөр настан, хүнд өвчтөн, хүүхдийг оношлоход онцгой ач холбогдолтой.
- Ямарч хүнд хийх боломжтой
- Хүний биеийн бүтцийн дүрслэлийг 3 тэнхлэгээр болон 3 хэмжээст дүрсэд шилжүүлснээр оношилгооны чадамжийг эрс сайжруулсан.
Гавал ясны 3D зураг Нурууны 3D зураг
Манай эмнэлэг нь Aquilion 64 аппарат болон рентген аппаратаа KPACS болон Apple компанийн MAC OS үйлдлийн системд суурилагдсан OSIRIX хэмээх мэргэжлийн дижитал зураг боловсруулах программтай холбож, оношлогоонд ашиглаж байна. Энэ программ нь зөвхөн эмч зураг уншихад зориулагдсан бөгөөд эмчид шаардлагатай бүх хэмжилтийн багаж, нэмэлт хэрэгсэл, өнгө болон нягтын зөрүүг шалгах, 3D,4D зураг үүсгэх функцүүдийг суулгаж өгсөн байдаг. Одоогоор OSIRIX программыг Америк болон Европын дүрс оношилгооны эмч нар оношилгоондоо өргөнөөр ашиглаж байна.
OSIRIX
Үүнээс гадна тус эмнэлэг нь бүтэн биеийн КТ шинжилгээг нэвтрүүлээд байгаа аж.
Үүнд:
1. Хүзүүний доод хэсгээс аарцгийн хөндийг дуустал зураг авах
Энэ аргаар зураг авах нь бүх эд эрхтнийг ижил цаг хугацаанд, 1 удаагийн тодосгогч хэрэглэж зураг авах ба хүний биеийн тархинаас бусад бүх эрхтнийг үнэлэх боломжтой. Ялангуяа хавдрын үсэрхийлэл сэжиглэсэн үед өндөр ач холбогдолтой шинжилгээ юм. Мөн 2 удаа хийгдэх шинжилгээг 1 удаа хийж байгаагаараа үйлчлүүлэгчид цаг хугацаа болон эдийн засгийн хэмнэлттэй.
2. Хөлийн гүний вен болон уушигны артерийн зургийг хамтад нь авах
Хөлийн венийн тромбозийн үед хөлөнд ихээхэн өөрчлөлт илрэхээс гадна уушигны артерийн судсыг бөглөх хүндрэл өгдөг. Ийм учир хөлийн венийн судсыг шалгахаас гадна уушигны артерийн судсыг шалгах шаардлага гарч ирдэг. Энэ шинжилгээ нь 1 тодосгогч бодис хэрэглэн хөлийн өнгөц, гүний вен болон уушигны артерийг давхар шалгаж оношилгооны чадамжийг сайжруулсанаар хүндрэлээс сэргийлэх боломжийг олгож багаа юм. Мөн 2 салангид хийгдэх шинжилгээг 1 удаа хийснээрээ үйлчлүүлэгчид цаг хугацаа болон эдийн засгийн хэмнэлттэй юм.
Та ямар тохиолдолд КТ /Компьютер томографи/ оношилгоо хийлгэх шаардлагатай вэ?
1. 40-өөс дээш насныхан (жилд 1 удаа)
2. 55-аас дээш насныхан (жилд 2 удаа)
3. Хорт зуршилтай хүн (архи, тамхи)
4. Зовиур илрэх (шалтгаангүй удаан хугацаагаар ханиалгах, хөлрөх, халуурах, ядарч бие сульдах, турж эцэх, суулгах, толгой өвдөх, янз бүрийн өнгөтэй цэр гарах, ууц нуруугаар өвдөх зэрэг)
5. Суурь өвчтэй хүмүүс (элэгний үрэвсэл, хатуурал, уушигны архаг үрэвсэл, сахарын эмгэг)
6. Эмчилгээнд үр дүн өгөхгүй, зовиур арилахгуй байгаа тохиолдолд (оношийг нарийн тогтоож, эмчилгээний тактикийг зөв сонгох зорилгоор)
7. Өвчний явцыг үнэлэх, эмчилгээний үр дүнг хянах
8 Бусад багажийн болон лабораторын шинжилгээнд гарсан эмгэгийн оношийг тодруулах зорилгоор тус оношилгоог хийдэг.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)