Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадам өнөөдөр болно.
Монголын хүүхдийн ордонд зохиогдох энэхүү наадам нь Монголын зохиолчдын гал голомт бадарсан өдөр тохиож буйгаараа онцлог аж. Наадамд жүжиг киноны, яруу найргийн, түүхэн роман зэрэг долоон төрөлд шалгаруулалт явагдах юм. Энэ үеэр Д.Нацагдоржийн, Г.Сэр-Одын нэрэмжит болон “Утга зохиолын төлөө” шагналыг зохих хүмүүст олгодог. Түүнчлэн МЗЭ-ийн гишүүнээр элссэн найрагчдад үнэмлэхийг нь гардуулдаг уламжлалтай. “Алтан өд” наадамд 100 гаруй бүтээл өрсөлдөж байна.