“Оддын дайн: Хүч сэргэсэн нь” “Аватар” киноны тогтоосон амжилтыг эвдэж, АНУ-ын бүх цаг үеийн шилдэг киногоор шалгарсан байна. Энэ талаар тус киноны албан ёсны вэб сайт www.starwars.com сайтад нийтэлжээ. Алдарт найруулагч Жеймс Камероны бүтээл “Аватар” кино нь Америкт тогтоосон амжилтаа алдсан ч дэлхийн хамгийн их ашиг орлоготой бүтээл хэвээр үлдсэн юм. “Оддын дайн: Хүч сэргэсэн нь” өнгөрсөн сард нээлтээ хийсэн даруйдаа тэрбум долларын ашиг олж дэлхийн бокс оффист амжилт тогтоосон юм. Дэлхий даяар нээлтээ хийсэн “Оддын дайн” цуврал энэ бямба гарагт манай урд хөршид нээлтээ хийх юм. Цувралын дараагийн ангиудыг 2017, 2019 онд дэлгэцнээ гаргахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (1)