Өмнөд Австралийн ширгэсэн нуурын ёроолд судалгаа хийж байсан эрдэмтэд 4,5 тэрбум жилийн настай солирын чулуу олсон байна. Судлаачдын олсон солирын чулуу манай дэлхийгээс ч урт настай гэдгийг хэлж байна.
Австралийн өмнөд нутгийн Ката Танда нуур нь бүтэн зууны хугацаанд цөөн удаа л усаар дүүрч байжээ. Ихэнхдээ хуурай ширгэсэн байдаг нуурын ёроолд нуугдсан үнэт эрднийг олохын тулд судлаачид 32 ширхэг алсын удирдлагатай камер ашигласан байна.
Кюртин Их Сургуулийн эрдэмтэд Филь Блэнд, Роберт Хови нар солирын чулууг анх олж илрүүлсэн хүмүүс юм. Тэд амжилтаасаа хуваалцахдаа "энэ бол багийн ажиллагаа байсан, таны гарт энэ дэлхийгээс ч урт насалсан чулуу байна гэдэг бол гайхамшиг" гэжээ.
Солирын чулуу Ангараг гаригийн тойрог замаас тасран унасан гэж үзэж байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/