Дэлхийн хамгийн хаалттай нууцлаг улс гэгддэг Умард Солонгос улсын төрийн мэдлийн телевизээр устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан талаар өчигдөр мэдэгдсэн билээ. Энэ мэдэгдлийн дараа дэлхийн улс орнууд эрс шүүмжилсэн байр сууриа илэрхийлсээр байгаа юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын эсрэг нэн даруй хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн "БНАСАУ 1 дүгээр сарын 6-ны өдөр устөрөгчийн бөмбөг туршсан нь маш том чирэгдэл учруулж байна. Газар доогуур явуулсан энэ удаагийн туршилт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг дахин нэг удаа зөрчсөн үйлдэл боллоо. Би энэ үйл явдлыг шүүмжлэн буруушааж байгаагаа ил тодоор хэлж байна. Умард Солонгосын цаашдын үйл хөдлөлийг бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажиглаж байна" гэжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/