Украйны зүүн хэсгийн хот суурингуудад халаалт тасраад бйна. Өдөртөө цельсийн -10 хэмийн хүйтэн, шөнөдөө үүнээс ч сэрүүн хонож байгаа энэ үед 100,000 гаруй хүн халаалтгүй барилга байшинд аж төрж байна. Энэ бүс нутгийг халаалт болон байгалийн хийгээр хангадаг "ДонбассГас" компани үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсноо зарлаж, өнгөрсөн Ням гаригаас халаалтыг бүрэн зогсоосон байна. Бүгд Найрамдах Донецк улс хэмээн өөрсдийгөө зарлан тунхаглаад байгаа зүүн Украйны ард иргэд халаалт болон байгалийн хийн нийлүүлэлтийг Украйны тал санаатайгаар зогсоосон хэмээн үзэж байгаагаа хэлсэн юм.
"ДонбассГас" компаний мэдээлж байгаагаар энэ долоо хоногийн сүүлчээр боломж гарвал байгалийн хийг нийлүүлж эхлэх юм байна. Гэхдээ энэ нь таамаг төдий гэдгийг тус компаниас сануулж байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/