Дуурь бүжгийн эрдмийн театрт япон бүжигчин ажилладаг. Таван сарын өмнөөс ДБЭТ-ын балетын жүжигчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа Мина Тамүра хамгийн сүүлд “Цөмөөхэй” балетад тоглосон байна.
Мина Монголын бүжигчдээс сурч мэдэхийн зэрэгцээ сонгодог бүтээлүүдэд бүжиглэх хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр ирсэн юм билээ. Түүнчлэн өнгөрсөн зун АНУ-ын бүжигчин Маделейн Бонн манай улсад долоо хоногийн хугацаатай бэлтгэл хийж, ДБЭТ-ын бүжигчдийн хөлний хөдөлгөөнийг сурсан гэдэг. Монголын сонгодог урлагийн театр нь дэлхийн гар талаас эхнийх нь суут хөгжмийн зохиолчдын бүтээлийг эх хувилбараар бүжигчин Мина Тамүра нь тоглодог учраас гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг татдаг хэмээн нэгэн балетчин ярьсан удаатай.