Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадам энэ сарын 9-нд, “Болор цом” ирэх сарын 2-нд болох тов гарчээ. Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсан өдөр буюу нийт зохиолч, яруу найрагчдын баярын өдөр болох гэж буй “Алтан өд" наадмын бүртгэл эхлээд удаагүй ч одоогоор 100 зохиолч бутээлээ сойгоод буй гэнэ. Уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх, уншигч зохиолчдыг холбох зорилгоор сүүлийн жилүүдэд орон нутагт зохион байгуулж ирсэн “Болор цом” наадам энэ жил Улаанбаатарт болох юм.