Зураач Т.Ууганбаяр “Хүлгийн тоос” үзэсгэлэнгээ “Black rose” галерейд дэлгэжээ. Энэ нь түүний бие даасан гурав дахь үзэсгэлэн бөгөөд энэ удаад зөвхөн морины тухай бүтээлүүдийг дэлгэсэн гэдгээрээ онцлог юм байна. Үзэсгэлэнд “Монгол морьд”, “Адуу янцгаах анир”, “Үүлэн зээрд" зэрэг 30 гаруй зураг бий.
Зураач Т.Ууганбаяр нь монгол зургийн аргаар зурдаг бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнгээ ч энэ чиглэлтэйгээ холбосон аж. “Хүлгийн тоос” үзэсгэлэн өмнө нь Солонгост гарсан бөгөөд энэ үеэр Солонгосын Үндэсний уран зургийн галерейн захирал монгол зураачийг урамшуулж, “Соёлыг түгээгч” тэмдгээр шагнажээ.