Зэвсэгт хүчний тамирчид спортын өвлийн олон төрөлт тэмцээндээ бэлдэж эхэллээ. Тэмцээн энэ сарын 11 -17-нд болохоор товлоод байгаа юм. Одоогоор Зэвсэгт хүчний Цанын баазад Зэвсэгг хүчний 20 гаруй ангийн 300 гаруй тамирчин бэлтгэлээ базааж байна. Гранат шидэлт, буудлага, цанын гүйлтийн төрлөөр оролцох анги байгууллага, тамирчдыг Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байгаа аж.