Шинэ он гарч байгаатай холбогдуулан Мексикийн нэрт зөнч Антонио Вазкуэз энэ оны өнгө төрхийг тодорхойллоо. Түүний хэлж байгаагаар энэ онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр нэрлэгдэж буй Дональд Трамп ялж чадахгүй гэжээ. Өөрөөр хэлбэл зөнч Трампыг Бүгд Найрамдахчууд дундаас Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчээр сонгогдож чадахгүй гэж зөгнөсөн байна.
Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж чадахгүй учраас Цагаан ордонд орохын тулд хувиараа нэр дэвшин өрсөлдөнө гэж зөнч Антонио Вазкуэз хэлжээ. Мөн өнгөрөгч онд 50 гаруй жилийн дараа АНУ-тай дипломат харилцаагаа эргэн сэргээсэн Куба улсын удирдагч Рауль Кастрогийн эрүүл мэндийн байдал муудна хэмээн зөгнөсөн байна. Рауль Кастрогийн бие өвдөж өөрийн ах Фидель Кастрогоос ч хүнд байдалд орно гэж Вазкуэз харжээ.
Түүнчлэн 2015 оны 7 дугаар сард хорих газраас оргосон Мексикийн хар тамхи наймаалагч, нууц ноёнтон Эль Чапо 2016 онд баригдахгүй гэж зөгнөсөн байна. Гэхдээ Эль Чапо хочит цуутай гэмт хэрэгтэн Мексикийн эрх баригчдын гарт амиа алдна гэж Вазкуэз ярьсан юм. Мексикийн зөнч илбийн хүзэр болон одон орны зурхайг тайлж уншин тухайн жилийнхээ өнгийн тодорхойлдог. Гэвч зарим шүүмжлэгчид түүнийг онохоосоо алдах нь их гэж ярьдаг байна.
Тухайлбал зөнч Вазкуэз өмнө нь Кубын удирдагч Фидель Кастро 2008 онд амьсгал хураана гэж зөгнөж байжээ. Мөн 2006 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Герман улс ялна гэж хэлж байсан ч Итали улс дэлхийн аварга болсон юм. АНУ-ын 2008 оны сонгуульд Барак Обамаг Митт Румнейд ялагдана гэж зөгнөсөн ч Обама 2 ч удаа дарааллан АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдсон билээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (2)