"Ассошиетэд Пресс" агентлагийн дамжуулснаар Парист халдлага үйлдсэн гэмт бүлэглэлийн талаархи мэдээллийг Марокко улсын Тагнуулын Ерөнхий газар хамгийн анх олж авсан байна. Улмаар Франц болон Бельги улсуудад анхааруулга өгч, эдгээр улсуудад аюулгүй байдлаа өндөржүүлэхийг сануулсан гэжээ. Өнгөрсөн 11-р сард Парис хотод болсон халдлагын улмаас 130 хүн амь насаа алдсан бөгөөд хэрэв Мароккогийн тал нэмэлт мэдээлэл өгөөгүй бол үүнээс ч олон хүний амь нас эрсдэх байсан ажээ.
Марроко улсын Шүүх, мөрдөн байцаалтын төв товчооны дарга Абдельхак Хиамегийн мэдээлснээр Францын талд нэмэлт мэдээлэл өгч ирсэн нь дахин зэвсэгт халдлага гарахаас сэргийлж чадсан байна. Өөрөөр хэлбэл Парист халдлага зохион байгуулсан этгээдүүд өөр хэд хэдэн ажиллагааг төлөвлөж байсан юм.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/