Хенан мужид босгосон энэхүү аварга хөшөөг бүтээхэд нутгийн бизнесмэн 3 сая юаний хандив өргөжээ.Зарим тариачин ч хөрөнгө хогшилоосоо илүүчилсэн байна.Гэхдээ тариалангийн талбайн дунд босгосон аварга хөшөөг шүүмжлэх улс ч мэр сэр байна.Учир нь 1950 онд Мао Зедуны алдаатай бодлогын үеэр чухам энэ мужид олон зуун хүн өлсгөлөнд нэрвэгдэж,газар тариалангийн салбар бүхэлдээ сүйрэхэд хүрч байсан юм.
1949 онд БНХАУ-ыг байгуулж 1976 онд нас барах хүртлээ удирдсан Мао Зедун өнөөдрийг хүртэл сайн муугийн аль алинаар хэлэгддэг зүтгэлтэн хэвээр байгаа бөгөөд сайн муугийн аль алинаар хэлэгдэх, үргэлж хувьсан өөрчлөгдөх өвийг ардаа үлдээсэн юм. Албан ёсоор Хятадад аугаа хувьсгалч, улс төрийн стратегич, цэргийн суут ухаантан, улс үндэстнийг аврагч гэж ихэд хүндлэгддэг. Хятадын олон иргэд Мао өөрийн гарамгай мэргэн бодлогоор Хятад орныг хоцрогдсон хөдөө аж ахуйн улсаас дэлхийн зонхилох нэгэн гүрэн болгож, орчин үеийн Хятадын эдийн засаг, технологи, соёлын үндэс суурийг тавьсан гэж үздэг юм.
/UBS/
Сэтгэгдэл (2)