Даваа гаригт Бахрейны вант улс болон Судан улс Ирантай дипломат харилцаагаа тасална хэмээн тус тус мэдэгдсэнээс гадна мөн өдөр Арабын Нэгдсэн Эмират Улс ч Иран хоорондын дипломат харилцааны зэрэглэлээ бууруулна хэмээн мэдэгдсэн байна. Бахрейны ГХЯ-аас даваа гаригт гаргасан мэдэгдэлд Иран улстай дипломат харилцаагаа таслахаар шийдсэн бөгөөд Ираны дипломат ажилтнуудыг 48 цагийн дотор Бахрейнаас гаргахыг шаардсан байна. Үүний зэрэгцээ Бахрейн улс Иран дахь элчин сайдын яамаа хааж, дипломат ажилтнуудаа эргүүлэн татсан байна. Энэ сарын 4-ний өдөр Суданы ГХЯ Ирантай дипломат харилцаагаа тасалж, Саудын Арабыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн Саудын Арабаас Иранд суугаа дипломат төлөөлөгчийн газрыг дайрсан үйл ажиллагааг зэмлэн буруушаасан байна. Арабын Нэгдсэн Эмират Улсын ГХЯ-аас Иран улстай харилцах дипломат харилцаагаа үүрэг гүйцэтгэгчийн зэрэглэлд бууруулж, Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа дипломат ажилтнуудын тоог цөөлөхийг Иранд шаардсан бөгөөд Иранд суугаа элчин сайдаа эргүүлэн дуудсан байна.
Хэдхэн мөчийн өмнө Кувейт улс мөн Тегеран дахь элчин сайдаа эргүүлэн татаж байгаагаа мэдэгджээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/ubs/