"Кино цамхаг" студийн бүтээл "Ороолон" аймшгийн уран сайхны киноны нээлтийн тов гарчээ. Тус киноны найруулагчаар Ө.Мөнгөнтулга, продюсераар Э.Дэлгэржаргал, зохиолчоор Б.Цогт-Эрдэнэ нар ажилласан байна.
Тус киноны уран бүтээлчид өмнө нь "Зоорь", "Хүүхэлдэй" гэсэн аймшгийн кинонуудыг бүтээн үзэгчдэд хүргэсэн туршлагатай билээ.
"Ороолон" аймшгийн киноны дүрүүдэд Г.Баярхүү, Э.Пүрэвжаргал, Б.Энхтүвшин, Ц.Эрдэнэцэцэг, П.Солонго, М.Батзориг нар болон Д.Бямбацогт, Д.Гүрсэд, Н.Сарантуяа, Б.Эрдэнэхүү, Э.Билэгтмаа нар тогложээ.
“Ороолон” уран сайхны кино энэ сарын 15-ны өдөр нээлтээ хийх юм.