Мендлеевийн буюу химийн үелэх системд шинээр 4 элемент нэмэхээр болжээ.Эдгээр 4 элементийг хэдэн жилийн өмнө нь нээсэн ч үелэх системд оруулах талаар нэгдсэн шийдвэрт хүрээгүй байсан юм.113, 115, 117 болон 118 гэсэн дугаартай шинэ элемэнтүүдэд хараахан нэр өгөөгүй байгаа ажээ.Эдгээр металлууд нэмэгдсэнээр үелэх системийн 7-р эгнээ бүтэн болж байгаа юм.Хамгийн сүүлд 2011 онд үелэх системд өөрчлөлт оруулж 114,116-р элементийг нэмсэн байна.
Үелэх системийг Оросын химич Д.Менделеев 1869 онд нээжээ.Анхны систем ердөө л 63 элементийг ангилсан байсан юм.
Санжаа Лхагвасүрэн /UBS/