Саудын Араб болон Ираны харилцаа хүйтэрсний дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом өслөө.
Одоогоор бүс нутаг бүрт харилцан адилгүй хэмжээгээр нефтийн үнэ өссөн байдалтай байгаа юм. Иран болон Саудын Араб нь дэлхий дахиныг газрын тосоор хангадаг гол нийлүүлэгчид бөгөөд хар алтны олборлолтоороо эхний тавд бичигддэг улсууд юм. 2016 оны эхний өдрүүдэд ийнхүү хар алтны үнэ өссөн шалтгаан нь олборлолт үл ялиг буурсантай холбоотой юм.
Шашны зөрчил мөргөлдөөнөөс улбаатай учир Иран болон Саудын Арабын хооронд үүсээд байгаа үл ойлголцол мөддөө арилахгүй хэмээн үзэх шинжээчид цөөнгүй байна. Тиймээс газрын тосны үний өсөлт үргэлжилж болзошгүй байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (2)