Сири улсад Их Британи улсын өмнөөс тагнуулийн үйл ажиллагаа явуулж байсан хэмээн буруутгагдаад байгаа таван эрэгтэйг цаазалж байгаа Исламын Улс бүлэглэлийн дүрс бичлэг интернетэд цацагдсан байна.Ням гаригт цацагдсан энэхүү дүрс бичлэгт дээрх таван эрэгтэй Исламын Улс бүлэглэлийн өөрсдийнх нь хэлж байгаагаар халифат улсын нийслэл болох Ракка хотын зарим хэсгийн зургийг дарж, дүрс бичлэг хийн, үүнийхээ хөлсөнд мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгааг гаргасан байна. Бичлэг дээр араб хэлээр ярьж байгаа эрэгтэй дээрх таван этгээдийг "дайснууд" хэмээн цоллож танилцуулж байгаа бөгөөд дараа нь нүүрэндээ баг зүүсэн хүмүүс улбар шар өнгийн хувцас өмсгөсөн тэдгээр таван эрэгтэйг цөлд сөхрүүлэн суулгаж байгаад толгойд нь буудаж байгаа дүр зураг бичигдсэн байна. Таван эрэгтэйг буудахын өмнөхөн багтай этгээдүүдийн нэг нь британи аялгаар Их Британий Ерөнхий Сайд Дэвид Кэмероныг дуурайн ёжилсны дараагаар дээрх таван эрэгтэйг тус улсын тагнуул гээд Исламын Улс бүлэглэл нэг л өдөр Их Британи руу довтолж, өөрсдийн Исламын хууль дүрмийг тулгах болно хэмээн хэлсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/