Дуурь бүжгийн эрдмийн театрынхан энэ онд Л.Минкусийн “Дон Кихот" балетыг шинэчлэхээр болжээ. Өмнө нь дутуу бүрэлдэхүүнтэй, бүрэн бус байдлаар тоглодог байсан бөгөөд энэ удаа дэлхий нийтэд тогтсон жишгийн дагуу тоглохоор бэлтгэж байгаа аж. Санчо, Панчогийн адал явдлаар дүүрэн аяллыг харуулсан энэ балетын цомнолыг Сервантесийн зохиолоос сэдэвлэсэн байна. Монголд анх тоглуулахад нь балетмейстрээр Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва ажиллаж байсан бол энэ удаа АНУ- ын Вашингтон хотын “Киров балет” академийн багш У.Бат-Эрдэнэ урилгаар эх орондоо ирж шинэчлэх юм билээ. Тэрбээр гуравдугаар сард Монголд ирэх аж.