Брүклин арлын цагаан баавгайг хамгаалах клубынхан жил бүрийн эхний өдрийг хүйтэн усанд шумбаж өнгөрүүлдэг байна. Энэ нь нэг төрлийн хандивын арга хэмжээ юм. Арга хэмжээний үеэр цугларсан мөнгийг амь насанд аюултай өвчин тахлаар зовж буй бяцхан хүүхдүүд тэдний ар гэрийнхэнд зориулдаг байна.
Хүйтэн усанд шумбах нь хүний бие организмыг сэрээж цочролд оруулдаг учраас шинэ ондоо сэргэг сэргэлэн байхад тусалдаг гэж арга хэмжээнд оролцогчдын нэг ярьжээ. Энд ирсэн зарим хүмүүс анх удаа өвлийн хүйтэн цаг агаарт хүйтэн усанд шумбаж байгаа юм байна. Кони арлын цагаан баавгайн клуб нь өвлийн усанд сэлэлтийн хамгийн ууган байгууллага юм. Клубын гишүүд жил бүрийн 11 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл 7 хоног бүрийн ням гаригт хүйтэн ус буюу харзны усанд сэлдэг байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/