Монголчууд айл гэрт шинэ хүн, шинэ хувь заяа мэндэлж “хүү төрвөл хил манах хүнтэй боллоо, охин төрвөл гал манах үртэй боллоо” хэмээн бэлгэшээн угтдаг заншилтай. Монгол Улсын гурван сая дахь иргэн болж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын гэр бүлээс 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 8 цаг 27 минутад Монголжин охин мэндэлсэн. Ийнхүү морин жилийн бариан дээр гурван сая дахь иргэн болон мэндэлж элэг нэгт монголчууд биднийхээ магнайг тэнийлгэсэн Х.Монголжин 2016 оноо угтаж Монголын ард түмэнтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзлаа. Удахгүй нэг нас хүрэх Х.Монголжин охин ийм том болжээ.
Сэтгэгдэл (2)