Залуу удирдагч Ким Чен Уны ойрын шадар туслахуудын нэг Ким Ян Гон автомашины осолд орж амиа алдсан талаар Умард Солонгосын төрийн мэдлийн телевизээр мэдэгдлээ.
73 настай Ким Ян Гон нь эрх баригч Хөдөлмөрчдийн намын нарийн бичгийн дарга байсан төдийгүй 2 Солонгосын харилцааг хариуцсан төлөөлөгч байжээ.
Энэ оны 8 дугаар сард Өмнөд Солонгос улстай хэлэлцээ хийхэд өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн багийн гишүүн байсан юм. Хойд Солонгосын төрийн мэдлийн телевизээр Ким Ян Гоныг Ким Чен Уны хамгийн ойрын анд нөхөр, сэтгэл санаанэгтэй хувьсгалын хамтрагч нь байсан гэж дамжуулжээ.
Салах ёсыг пүрэв гаригт хийх юм байна. Төрийн хэмжээний оршуулгыг Ким дарга өөрийн биеэр удирдана гэжээ.
/UBS.MN/
Сэтгэгдэл (1)