Мексикийн халуун дулаан уур амьсгалтай газар нутагт цас орох нь маш ховор үзэгдэл юм. Гэсэн ч долоо хоногийн эхэнд тус улсын умард нутгийн мужуудад их хэмжээний цас орж, цасан шуурга тавьжээ.
Гэнэт орсон их хэмжээний цаснаас болж зам тээврийн үйл ажиллагаа саатаж, зарим замуудыг хаасан байна. Чихуахуа муж тэр аяараа цас мөсөнд хучигдсан бол Сонора мужийн 63 сууринд онц байдал зарлажээ.
Цаг агаарын байдал огцом өөрчлөгдсөний дараа мужийн захиргаанаас орон гэргүй болон ахмад настай иргэдэд туслах түр орогнох байруудыг нээсэн байна. Мөн сураггүй болсон иргэдийг эрж хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Орон нутгийн нислэгүүд цуцлагдсан талаар ч мөн мэдээлжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/