Энэ шинэ жил сонгуулийн өмнө болж байгаагаараа онцлог. Тиймээс шинэ жилийн мэндчилгээнүүд бусад жилийнхийг бодвол тун сонин, бас өвөрмөц содон болж байна. Тухайлбал, зангиа, цамцтайгаа ширээний ард суун хууль журам ярьдаг төрийн түшээдийн өвөрмөц дүр төрх, жүжиглэсэн байдлыг харж болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үсчин болж шинэ жилийн мэндчилгээг тун ч чадамгай жүжиглэж хүргэсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн араас гишүүдийн өвөрмөц мэндчилгээнүүд цахим ертөнцөд түгэж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн чамин нүдний шил зүүж, үсээ гялайтал нь хойш самнасан мэндчилгээ багагүй хүнийг хөгжөөгөөд авлаа. Тэрбээр хөгжилтэй гэгч инээсэн энэ зурагтайгаа хамт “Зул сарын баярын мэнд” гэсэн мэндчилгээг дэвшүүлжээ.
Сэтгэгдэл (4)