"Исламын улс" бүлэглэл өнгөрсөн 5-р сард Рамади хотыг эзлэн авч, тус хотод хяналтаа тогтоосон билээ. Улмаар Рамади хот "Исламын улс"-ын түшиц газар болсон юм. Тэгвэл Иракийн цэрэг арми Рамади хотыг босогчдоос чөлөөлж эхлээд байна. Гэхдээ зэвсэгт дайчид хотын тодорхой хэсэгт байрласаар байгаа бөгөөд Иракийн тал агаарын дайралтаа үргэлжлүүлсээр байна. "Ассошиетэд Пресс" агентлагийн дамжуулсаар Иракийн арми Рамади хотын ихэнхи хэсэгт хяналтаа тогтоож чадсан байна. Өдгөө хүн хүчний хувьд ч илт давуу болсон учир Иракийн арми Рамади хотыг "Исламын улс"-ын босогчдоос чөлөөлөх нь цаг хугацааны асуудал болжээ. Зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байсан ч Рамади хотод тодорхой тооны иргэд аж төрсөөр байсан юм. Хотоос дүрвэн гарч чадалгүй үлдсэн иргэд 8 сарын турш тун аюултай нөхцөл байдалд амьдарсан юм. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар хамгийн багадаа 4,000 орчим хүн Рамади хотод гацсан байдалтай үлджээ.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/
Сэтгэгдэл (1)