Шинэ жил бол гэр бүлийн баяр. Гэр бүлээрээ хамтдаа хуучин оноо үдэж, шинэхэн цаг хугацааг угтахдаа хоол, амттанаар дүүргэсэн ширээнийхээ ард суугаад ирэх жилдээ тэр оройнх шиг элбэг дэлбэг байхыг бэлгэддэг. Тиймээс гэрийн эзэгтэйн ур чадвараа харуулах хамгийн том хийгээд сайхан арга хэмжээ болж өнгөрнө. Үүндээ бэлдэхийн зэргэцээ нэг хэвийн хоолны цэсээ өөрчилж, шинэлэг ширээ засмаар байгаа бол доорх жорын дагуу туршиж үзэж болох юм. Чамд хэрэг болох зүйлс нэг бүтэн тахиа, ...
Тахиагаа шарахын өмнө тасалгааны темпратурт байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хөлдүү байж болохгүй.
Орц:
1. Нэг бүтэн тахиа
2. Давс, нунтаг хар перец
3. 6 хумс сармис (жижиглэж хэрчинэ)
4. 6 мөчир ганга
5. 3 ширхэг дундаж хэмжээтэй улаан манжин (хальслаад, дунд зэргийн хэмжээтэйгээр хэрчиж бэлдэнэ)
6. 2 дундаж хэмжээтэй шар манжин (улаан манжинтай адил хэмжээтэй хэрчинэ)
7. 4 ширхэг дундаж хэмжээтэй лууван (манжингаасаа арай жижиг хэрчинэ)
8. 1 жижиг сонгино (Ширхэгийнх нь дагуу урт урт, өргөн хэрчинэ)
9. 8 ширхэг жижгэвтэр төмс
10. Ойролцоогоор 1/3 аяга оливийн тос
11. 4 цайны халбага масло (Өрөөний темпратурт байлгасан)
12. 1 том хайруулын таваг
13. Урт бүдүүн утас
Хийх дараалал: Эхлээд шарах шүүгээгээ 250 градус дээр тавиад халаагаарай. Тахианыхаа дотор хэсэгт давс, перецээ сайтар тарааж түрхэж өгнө. Дээр нь нэмээд 3 хумс сармис, 5 ширхэг гангаа хийнэ. Гараа дотор нь хийж байгаад хийсэн амтлагчаа сайтар тарааж өгөх хэрэгтэй шүү. Бэлдсэн утсаа ашиглаад зураг дээрхийг дагаад уяарай. Ингэж уях нь болоод ирмэгцээ хэлбэрээ алдаж, бутарч унахаас сэргийлж байгаа юм шүү. Уясныхаа дараа оливийн тосоо тахиан дээгүүрээ жигд сайн тарааж өгөөрэй. Дээрээс нь давс, перецээ мөн сайн түрхэнэ шүү.
Бэлдсэн ногоо, сонгино, сармис болон үлдсэн гангаа хайруулын тавгандаа хийнэ. Одоо тахиагаа бэлдэж тавсан хайруулын тавагтай ногоон дээрээ тавина. Төмсөө тахианыхаа гадуур тойруулж байрлуулаарай. Бусдыг нь доогуур нь дэвсэх маягаар байрлуулна. Дараа нь тахиан дээрээ маслонаасаа жижиг жижиг хэсгээр нь тавина. Мөн дээр нь хийхийг хүссэн амтлагчнаасаа түрхэж болно шүү. 250 градус хүртлээ халсан шарах шүүгээндээ тахиагаа хийгээд 25 минут болсных нь дараа галаа багасгаад 210 градус болгоод 45 минут шарна. Болсон тахиагаа гаргаж ирээд 20 минут амраагаарай. Тахиагаа амрааж хооронд ногоо нь хөрчих гээд байвал халуун шарах шүүгээндээ хийгээд байлгаж байж болно шүү.
24tsag.mn