Чили улсын Конгрессийн дээд доод танхимуудад хуулийн төслийг дэмжсэн нь Ерөнхийлөгч Мишель Бачелетын ард түмэндээ өгсөн амлалтын нэг хэсэг юм. Хуулийн дагуу их сургуулиудад сурч боловсорч байгаа 200,000 оюутныг сургалтын төлбөрөөс чөлөөлөх юм байна.
Мөн оюутнуудад үзүүлж буй хөнгөлөлтүүдэд зарим нэг хувийн их дээд сургуулиуд ч багтаж байгаа юм. Гэхдээ шүүмжлэгчдийн зүгээс боловсролын салбарын үйл ажиллагааг сэргээхэд энэ шийдвэр тийм ч чухал алхам болж чадахгүй гэж үзэж байна. Оюутнуудын хувьд ч эрх баригчдын шийдвэр түр аргацаасан үйлдэл гэжээ.
Ерөнхийлөгч Мишель Бачелет улс орныхоо нэн ядуу өрхийн оюутан сурагчдын тэн хагасыг нь үнэгүй сургах санал дэвшүүлсэн ч Чили улсын Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн саналд хориг тавьсан юм. Мөн ирэх 2016 оны төсөвт 765 сая ам.долларын нэмэлт өөрчлөлт оруулж оюутнуудыг дэмжихээр болжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (1)