АНУ-ын Сиэтл хотын захиргаа ард иргэддээ нийтийн тээврийг сонгон үйлчлүүлэхийн ач холбогдлыг цуврал зургаар дамжуулан таниулсан байна. Нийтийн тээврийг сонгон зорчих нь агаарын бохирдлыг багасгахын хамт түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм. Энэ нь эдийн засгийн хувьд асар их үр өгөөжтэй сонголт гэдгийг хот төлөвлөлтөөр мэргэшсэн судлаачид хэлж байгаа юм. Зарим талаараа нийтийн тээвэр нь унадаг дугуйнаас ч илүү үр өгөөжтэй тээврийн хэрэгсэл болдог байна. Энэ нь түргэн шуурхайгаас гадна аюулгүй тээврийн хэрэгсэлд тооцогддог юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/