Хоёр хүүхдийн ээж болж, урлагаасаа түр хөндийрсөн дуучин Ану хүүхдийн дууны цомог гаргахаар төлөвлөжээ. Тэбрээр хумүүсийн сэтгэлд хоногшсон хуучны дуунуудыг сэргээж дуулах юм байна. Цомогт "Ээжийн бүүвэйн дуу”, “Эрх цагаан ишиг", "Маамуу нааш ир” зэрэг 14 дуу багтах аж. Одоогоор хоолойн бичлэг эхэлсэн бөгөөд ирэх хоёрдугаар сард сонсогчдын хүртээл болох юм байна. Үүнээс гадна дуучин бүсгүй шинэ жилийн баярт зориулж бяцхан хүүхдүүдийг баярлуулахаар шииджээ. Он солигдох өдөр 100 хүүхдэд гарын бэлэг гардуулах юм байна.