Поп од Леди Гагагийн цомгуудыг гаргадаг дуу бичлэгийн “Interscope” компани алдарт дуучинд зул саярын баярыг тохиолдуулан цагаан морь бэлэглэжээ. Леди Гага гэнэтийн гайхамшигтай бэлэг барьсанд “Interscope”- ийн ерөнхийлөгч Жон Женик болон бүх ажилтанд талархал илэрхийлээд өөрийн “Instagram” хуудаснаа, “Өнөөдөр миний байшингийн үүдэнд тэнгэрийн цагаан сахиусан тэнгэр шиг морь авчирлаа. Би энэ морийг унан давхиж, үргэлж хайрлаж халамжлах болно. Санаанд оромгүй сайхан бэлэг гэж үүнийг л хэлнэ” гэжээ.