Ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 26, 27-ны өдрүүдэд “Скай резорт” цанын бааз дээр "Оюутны аварга 2015" гүйлтийн цанын тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээний нээлт 26-ны өдрийн 13:00 цагт болох бөгөөд Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС зэрэг их, дээд сургуулиудын захирал урилгаар оролцож, оюутан залуусын дунд өвлийн спортыг сурталчлах, хөгжүүлэх талаар чөлөөт ярилцлага хийнэ. Тодруулбал, энэ сарын 26-нд 10:00 цагаас эрэгтэй, эмэгтэй ойрын зай эхлэх бол 13:00 цагт нээлтийн ажиллагаа болж, дараа нь буухиа уралдаан явагдана. Харин маргааш нь буюу энэ сарын 27-нд 11:00 цагаас тав болон 10 км-ийн зайн уралдаан болох аж.