АНУ-ын Индиана, Миссисипи, Теннесси мужуудыг хуй салхи дайран өнгөрсөн байна. Хуй салхины улмаас 6 хүн амь насаа алдаж, байшин барилга эвдэрч нурсан тухай мэдээлжээ.
Миссисипид гарсан хуй салхи 20 гаруй айлын байшинг стйүтгэсэн бол Кларксдель хотод нисэх буудал дээр байсан онгоц салхинд унаж тодорхойгүй тооны хүмүүс гэмтэж буртсан байна. Кларксдель хотод шуурсан хуй салхины хурд дээд цэгтээ хүрсэн байжээ.
Мөн муж хоорондын 55 дугаар замын урсгалууд бүгд хаагдсан байна. Дээр нэрлэсэн мужуудад 20 орчим хуй салхи гарсан гэж цаг уур судлаачид дамжуулсан юм. Оклахомад 2014 оны 6 дугаар сараас хойш анх удаа онц аюултай байдал зарласан байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (2)