Эртний хөшөө дурсгал, соёлын үнэт өвийн өлгий болсон Италийн Ром хотод агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод байна. Тус хотын оршин суугчид ч агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдсээр байгааг хэлж байгаа юм. Судлаачдын мэдээлж байгаагаар Ром хотын агаарын бохирдол тээврийн хэрэгслийн хэт их хэрэглээтэй шууд холбоотой аж. Хүн бүр автомашин унах болсон нь ийм нөхцөл байдалд хүргэсэн бөгөөд автомашинаас ялгарах хорт утаа хотыг бүхэлд нь бохирдуулж байна. Тиймээс ч Ром хотын захиргаа нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж автомашины хэт их хэрэглээг бууруулахыг зорих болсон байна. Агаарт тархсан хорт бодис, утаа тортог эртний хөшөө дурсгал мөн усан оргилууруудын өнгө төрхөнд ч сөргөөр нөлөөлж байгаа юм.
БОЛД-ЭРДЭНЭ ТЭРГЭЛ/UBS/