Хятадын томоохон хотууд асар өндөр даралтаар ус шүршигч төхөөрөмж ашиглан утаа тортгоо үлдэн хөөж эхэлсэн байна. Өртөг өндөртэй хэдий ч энэ арга үр дүнгээ өгч, агаар цэвэршүүлж байгаа юм. Шинээр бүтээгдсэн төхөөрөмж усны уурыг агаарт цацаж агаарыг чийгшүүлэхийн хамт бохирдлыг нь механик аргаар цэвэрлэж байна. Агаар дахь утаа үнс тортог мөн жижиг тоос тоосонцор усан дуслуудын хамт газарт унаснаар агаар цэвэрлэгддэг байна. БНХАУ-ын зохион бүтээгчид агаарын бохирдлыг бууруулахын тулд энэхүү төхөөрөмжийг үйлдвэрлэсэн юм. Дэлхийд анх удаа Хятад улс тусгай төхөөрөмж ашиглан агаарын бохирдолтой тэмцэж байгаа нь энэ юм. Нэг бүр нь 93,000 америк доллар буюу 200 сая орчим төгрөгийн өртгөөр босч байгаа төхөөрөмжийг нүүрсний уурхай, цементийн үйлдвэр зэрэг утаа тортог ихтэй орчинд ашиглаж болох юм.
БОЛД-ЭРДЭНЭ ТЭРГЭЛ /UBS/
Сэтгэгдэл (7)