АНУ-ын хэмжээнд шатахууны үнэ нэг галлон нь 2 ам.доллар болтлоо буураад байгаа нь 2009 оноос хойшхи хамгийн доод хэмжээндээ хүрсэн явдал болж байна. Америк хэмжилзүйн стандартын дагуу нэг галлон нь 3,78 литртэй тэнцдэг байна. Энэ нь манай улсын ханштай харьцуулбал нэг литр бензинийг дунджаар 1050 төгрөгөөр худалдан авч байгаа гэсэн үг юм.
Америкийн Автомашины Холбооноос энэ жил тус улсад шатахууны үнэ нэг галлон тутамд ойролцоогоор 64 центээр буурсан нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 100 тэрбум ам.долларыг хэмнэсэн талаар мэдээлсэн байна. Энэ нь энэ жил америкийн автомашин эзэмшигч хүн бүр 550 ам.доллар хэмнэсэн гэсэн судалгааны дүн гарсан байна. Эдийн засгийн судлаач, мэргэжилтнүүд өнөөгийн АНУ-ын шатахууны үнийн уналтыг түүхий газрын тосны нийлүүлэлт ихэсч, эрэлт багассантай холбогдуулан тайлбарлаж байгаа юм байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (9)