Селиста гүнж, Селиста гүнж хэмээн дуудах хүүхдүүдийн цовоо цангинасан дуу театрын танхимыг дүүргэнэ...
Нийслэлийн соёл урлагын газрын дэмжлэгтэйгээр 2015 онд байгуулагдсан Улаанбаатар хотын хүүхдийн театр ерөнхий найруулагч УДЭТын жүжигчин найруулагч СТА Сугарын Болд-Эрдэнийн удирдлага дор мэргэжлийн жүжгийн баг “My Little Pony” компанийн албан ёсны эрхтэйгээр “Сүлд модны наадмыг аварсан нь” нэртэй хүүхдийн жүжгийн нээлт Тусгаар тогтнолын ордоны тайзнаа хийгдлээ.
Эрэлхэг, зоригтой, хөгжилтэй, ухаантай, шударга,нөхөрлөлийг илэрхийлэх дүрүүд Селиста гүнжийг авархаар гарч ирээд Эрэлхэг: Хүүхдүүдээ Селиста гүнжийг хэн авсан бэ? Гэж асуухад хүүхдүүд харанхуйд уусаад алга болчихсон Луна гүнж аваад явчихсан авраарай, авраарай гэж зэрэг хашгирна...
Найруулагч энэ жүжгээр хүүхэд багчуудад зөв хүмүүжил төлөвшил олгох жинхэнэ нөхөрлөл, хүний сайхан чанар бие биедээ туслах, хайрлах, нөхөрлөл, гэр бүл хамт олон болон хүүхдийн хүрээлэн буй орчиныг эерэг сайн сайхан талаас нь харуулыг зорьжээ.
Луна гүнжээс Селиста гүнжийг аврахын тулд Эрэлхэг, зоригтой, хөгжилтэй ухаантай, шударга, нөхөрлөл бүгдээрээ урлагын тэмцээн зохиоход Луна гүнж ялагдаж. Найзууд Селиста гүнжээ аварч сүлд модны наадмаа эхлүүлнэ...
Жинхэнэ, жинхэнэ нөхөрлөл бол тус юм
Найздаа туслах нь нөхөрлөл юм
Жинхэнэ, жинхэнэ нөхөрлөл цацраг гэрлийн туяа юм... гэж Селиста гүнж дуулахад хүүхдүүд бүгд хамтдаа дуулж театр хүүхдийн гайхам цагаан ертөнцөд умбасан юм. Жүжиг өндөрлөж хүүхдүүд өвлийн өвөөгөөс бэлгээ авч баяр хөөрөөр дүүрэн үлгэрийн баатрууддаа цовоо дуугаар “Баярлалаа...” гэж талархалаа илэрхийлж байлаа.
Энэхүү уран бүтээлийн Селиста гүнжид жүжигчин З.Нарантуяа, Луна гүнжид Ч.Нямдулам нар болон олон залуу жүжигчид сэтгэл санаа нийлэн хүүхэд багчуудаа өргөн барисан бөгөөд мөн цаашид ч Улаанбаатар хотын хүүхдийн театр хүүхэд багачуудаа зориулан олон уран бүтээлүүдийг хүргэхээр зорьж байна.
Д.Ундрах /24tsag.mn/