Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдлээс 2013 онд “100 яруу найрагч -100 хайрын шүлэг” чөлөөт уншлага зохион байгуулж, энэ үеэр толилуулсан уран бүтээлүүдээр ижил нэртэй түүвэр өнгөрсөн жил хэвлүүлсэн. Тэгвэл энэ сарын 27-нд Хүүхдийн номын ордонд “100 яруу найрагч 100 хайрын шүлэг” номын удаах дэвтрийн нээлт болох нь. Хайрын шилмэл шүлгүүдийг нэг дороос унших боломж олгох, 300 хувь хэвлүүлсэн номд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Д.Цоодол, Б.Лхагвасүрэнгээс өнөө үе хүртэлх 150 орчим яруу найрагчийн тэр бүр хүмүүст хүргээгүй шүлгүүдээс сорчлон багтааснаараа онцлог.
Д.Дуулим