Мичиган мужид хийсэн сонгуулийн сурталчилгааны кампанит ажлынхаа үеэр тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель болон Исламын Улс бүлэглэлийн талаар сонирхолтой үг хэлсэн байна. Тэрээр Исламын Улс бүлэглэлийг бут цохихын тулд АНУ нь ОХУ болон бусад улс орнуудыг өөрийн талдаа оруулах хэрэгтэй гэжээ. Мөн "Тайм" сэтгүүл Оны хүнээрээ ХБНГУ-ын Канцлер ангела Меркелийн оронд намайг сонгох хэрэгтэй байсан юм гэсэн байна. Оны шилдэг эрэгтэй гэж нэрлэсэн ч болох байсан гэжээ. Ангела Меркель Герман улсад зөв зүйл нэгийг ч хийгээгүй, гэхдээ би түүнийг хүнийх нь хувьд хүндэлдэг гэсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/
Сэтгэгдэл (2)