АНУ-ын тэргүүлсэн цэргийн эвсэл "Исламын улс"-ын эсрэг тэмцэхэд хүч тавин ажиллаж байгаа ч бусад террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаанд төдийлөн анхаарал хандуулахгүй байгааг "Раптли" агентлаг шүүмжилж байна.
Ойрхи Дорнодын бүс нутагт л гэхэд харилцан адилгүй хүч чадал, үйл ажиллагааны цар хүрээ бүхий 15 бүлэглэл оршин тогтнож байгаа аж. Эдгээрийн талаар олон улсын мэдээллийн эх сурвалжууд ч дурддаггүй нь "Исламын улс"-аас өөр зэвсэгт бүлэглэл үгүй мэт сэтгэгдэл төрүүлж байгааг ч зарим шинжээчид хэлж байна.
Тиймээс ч өрнийн улс орнууд "Исламын улс"-аас гадна өөр бусад зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих шаардлагатай байгаа юм.
Оросын судлаачдын мэдээлж байгаагаар аль нэг зэвсэгт бүлэглэл хүчээ алдаж, бутарсны дараа өөр нэг нь хүчирхэгжиж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх зүй тогтол ажиглагдах болсон аж. Ийм ч учраас терроризмтай тэмцэе гэвэл Ойрхи Дорнод болон Африк дахь олон арван зэвсэгт бүлэглэлүүдэд жигд хяналт тавьж цар хүрээгээ тэлэхээс сэргийлэх хэрэгтэй болохыг судлаачид хэлж байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)