Манай гаригийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай нуур болох Байгаль нуур нь дэлхийн цэвэр усны нөөцийн тавны нэгийг агуулж байдаг юм. Гэтэл олон арван төрөл зүйлийн өлгий нутаг болсон Байгаль нуурын эко систем алдагдахад хүрээд байна. Энэ талаар Эрхүүгийн судлаачид анхааруулж эхлээд байгаа юм.
Байгаль нуурын усанд Спирогира хэмээх нэг төрлийн замаг ургаж, нуурын усны ихэнхи хэсгийг бүрхэх болсон байна. Ногоон өнгийн хор хөнөөл ихтэй энэхүү замаг Байгаль нуурыг гэр орноо болгодог олон зуун төрөл зүйлийн оршин тогтнолд аюул занал учируулж эхэлснийг Эрхүүгийн Нуур судлалын хүрээлэн анхааруулж байгаа юм. Германы Титов хэмээх завтайгаар Байгаль нуурт судалгаа хийсэн бөгөөд 4 метрийн гүн рүү шумбаж хэд хэдэн төрлийн дээж авсан байна. Нуурын ёроолд хэдэн зуун жил оршин тогтнож ирсэн ургамал, хөвдөн бүрхэвч нимгэрч муудаж эхэлснийг дээрхи судалгаагаар тогтоосон байна. Энэхүү бүрхэвч нь нуурын усыг цэвэр цэнгэг байлгахад гол үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Судлаачдын хэлснээр Спирогира хэмээх замагны ялгаруулж буй хорт бодис нуурын ёроол дахь ургамлан бүрхэвчийг үгүй хийж байгаа аж. Энэхүү бүрхэвч нь нуурын усыг шүүж, цэвэршүүлэх үүрэг гүйцэтгэдэг байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)