Далайн ёроолын 100-1000 метр гүнд нарны гэрэл бага хэмжээгээр тусдаг тул эрдэмтэд үүнийг бүрэнхий бүс гэж нэрлэдэг. Далайн ёроолын бүрэнхий бүсэд органик бодисоос бүрдсэн цасан лавс мэт хөвөгч ургамал байдгийг тэнгисийн цас хэмээнэ. Тэнгисийн цас үхсэн буюу үхэх дөхсөн нялзгай биет амьтдын бактери, ялгадас, тунадас зэрэг олон зүйлсээс бүрдэнэ. Гэлээ гээд тэнгисийн цасыг үл тоож болохгүй. Учир нь тэнгисийн цас агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж болзошгүй байна. Далай судлаач Стефан Хэнсоны ярьснаар энэхүү организм цаг уурын өөрчлөлтийг тухай судалгаанд лавлагааны үнэ цэнэтэй материал болдог гэнэ.
"Хөвөгч ургамлууд бол цэцэрлэгт хүрээлэнгийн ургамалтай адил далайн гүн дэх жирийн нэг ургамал юм. Тэнгисийн цас агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийг өөртөө шингээдэг. Эх газрын ургамлаас цорын ганц ялгаатай тал нь хөвөгч ургамал үхсэнийхээ дараа тэнгисийн ёроол тунаж үлддэг. Тэнгисийн ёроол агааргүй учраас эдгээр хөвөгч ургамал маш урт хугацаанд хадгалагддаг" хэмээн Стефан Хэнсон ярьж байлаа.
Хөвөгч ургамлын тухай судалгааг улам сайн хийхийн тулд Английн далай судлаачид тэнгисийн цас цуглуулагч апарат зохион бүтээжээ. Энэ апарат далайн ёроолд 50-500 метрийн гүнд ажиллаж, богино хугацаанд их хэмжээний тэнгисийн цасыг шүүх чадвартай. Тэнгисийн цас цуглуулагч апаратыг одоо лаборторид туршиж байна. Эрдэмтэд үүнийг Атлантын далайн өмнөд хэсгийн гүн ёроолд ажиллуулах төлөвлөгөөтэй бөгөөд томоохон цар хүрээ бүхий талбайд дээж цуглуулж, хөвөгч ургамлын байгаль орчныг хамгаалах шинж чанарыг нарийвчлан судлах болно.
Далай судлаач Стефан Хэнсэн "Бидний судалж буй шинэ төсөл тэнгисийн цасны үүсэх цаг хугацаа, үүсэж буй бүсэд ямар хүчин зүйл нөлөөлдөг, тэнгисийн цас хэр их хэмжээний нүүрстөрөгчийг далайн гүнд шингээх чадвартайг олж тогтоох зорилготой. Эцэстээ бид тоо баримт цуглуулж, өгөгдлийн загвар гаргах бөгөөд тэрхүү загвар тэнгис дэх нүүрстөрөгчийн нөөц, цаг уурын өөрчлөлтийн нөлөөг улам нарийн судлахад тустай юм" хэмээн ярьж байлаа.