2006 оны өвлийн Олимпийн наадам зохион байгуулагдаж байсан Италийн Турин хотод хуурамч түгшүүр зарласан байна. Нэрээ нууцалсан этгээд хотын цагдаагийн газар луу залгаж Мол Антонеллианад тэсэр бөмбөг суурилуулсан гэж мэдэгджээ. Түгшүүр авсан цагдаа нар түүхэн дурсгалт газарт байсан аялагч жуулчид болон ажилтнуудыг нэн даруй албадан нүүлгэн шилжүүлсэн байна. Армийн цагдаа нар түгшүүр зарласан газрыг бүсэлж, тэсрэх бөмбөгийг аюулгүйжүүлэх тусгай ажилтнуудыг дууджээ. Үндэсний кино урлагийн музей байрлах болсон Мол Антонеллиана барилгад онцгой байдал зарлаж, хөл хөдөлгөөн болсны эцэст хуурамч түгшүүр байсныг тогтоосон байна. Гэвч төд удалгүй хотын өөр нэг хэсэгт дахин хуурамч түгшүүр зарлажээ. Турин хотын захад байдаг худалдааны төвд тэсрэх бөмбөг байгаа гэж анхааруулсан ч холбогдох хүмүүс иргэдийг албадан нүүлгэн шилжүүлэлгүй мөрдлөг шалгалт явуулсны дүнд мөн л хуурамч байсныг нь мэдэгджээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/