Хятадын өмнөд хэсэгт байдаг Шэньзэнь хотод хөрс гулсаж байшин барилга нураад байна. Аж үйлдвэрийн хотод болсон гамшгийн улмаас 90 гаруй хүн нурангинд дарагдаж сураггүй алга болоод байгаа талаар өнөөдөр өглөө мэдээллээ.
Хонконгийн хойд талд байдаг 2 сая орчим хүн амтай аж үйлдвэрийн хотод 33 барилга нурсан гэж албаныхан тогтоогоод байна. Хотын 20 мянган метр кв талбай хөрсөнд даруулсан тухай Хятадын Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах товчоо мэдээллээ.
Аврах ажиллагаанд 1,500 гал сөнөөгчийг дайчлаад байна. 1,000 орчим иргэнийг хөрс гулссан аж үйлдвэрийн бүсээс нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Аврах ажиллагааны үеэр 10 орчим хүнийг байшин барилгын нурангин доороос эсэн мэнд аварч чаджээ. Одоогоор амь үрэгдсэн хүний талаар мэдээллээгүй байна.
Хөрс гулссан бүсэд ажилчдын 2 ч дотуур байр байрлаж байжээ. Оршин суугчдын ярьснаар хөрс гулсах үед хүчтэй тэсэрч дэлбэрэх чимээ сонсогдсон байна. Өнгөрсөн 11 дүгээр сард Хятадын Зэжиань мужид хөрс гулсаж 25 хүн амь үрэгдсэн юм.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (2)