АНУ-ын тагнуул болон терроризмын эсрэг албаны зүгээс энэ зул сарын баярын өдрүүдээр АНУ-д ямар нэгэн террорист халдлага үйлдэгдэх гэх мэт ямар нэгэн баттай мэдэгдсэн аюул, заналхийлэл байхгүй гэж мэдэгдсэн талаар Барак Обама хэлсэн байна. Тэрээр пүрэв гаригт Виржиниа мужид байрлах Терроризмтой Тэмцэх Үндэсний Төвд зочлох үеэрээ энэ талаар мэдээлсэн байна. Барак Обама АНУ-ын Засгийн Газрын зүгээс ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаха тал дээр бүх талын арга хэмжээг авч байгааг онцолсон байна. Мөн ард иргэддээ хандан баярын амралтын өдрүүдээр анхаарал болгоомжтой байх нь илүүдэхгүй гэдгийг анхааруулжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/