АНУ болон Тайваний хооронд байгуулсан удаан хугацааны тогтвортой гэрээний үндсэн дээр Обамагийн Засгийн газар Тайваньд 1,83 тэрбум долларын үнэ өртөг бүхий зэр зэвсгийг худалдах юм байна. Хятадын өмнөд тэнгист байдаг Тайвань аралтай Бээжингийн эрх баригчид хэзээнээс зөрчилдөж ирсэн тул энэ удаад ч эсэргүүцэл ундууцлуу ил тодоор хэллээ. Хэрэв гэрээ хэлцлийн дагуу зэвсгийн наймаа явагдвал Хятадын Засгийн газар Америкийн фирмүүдэд хориг тавихаа хатуу анхааруулсан юм.
АНУ Тэнгисийн цэргийн ашиглалтаас гарсан харуулын 2 хөлөг онгоц, танк эсэргүүцэгч пуужин, газар уснаа явагч тээврийн хэрэгслүүд, газраас буудагч пуужингууд болон бусад зэр зэвсгийн Тайваний талд зарах юм байна. Ирэх нэг сарын хугацаанд АНУ-ын Конгресст харилцан ашигтай наймааны талаар дахин санал хураах юм. Ардчилсан нам болон Бүгд Найрамдахчууд Тайвань арал Хятадаас бие даан тусгаарлаж батлан хамгаалах чадвараа нэмэгдүүлж байгаад эргэлзэж байна. Цагаан ордны мэдээгээр өнгөрсөн хугацаанд Америк Тайваний 12 тэрбум долларын наймаа хийжээ.
БНХАУ Тайванийг өөрийн улсын алслагдсан нэгэн муж гэж үздэг учраас хэзээ нэг өдөр эх газартай эргэн нэгдэнэ гэж хүлээдэг. Ойрын хоногуудад Тайвань, Бээжингийн харилцаа эргэн сэргэх хандлага ажиглагдаад байгаа юм. Талууд 1949 оны иргэний дайнаас хойш анх удаа өндөр дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан билээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/