Монголын туялзуур сэлэмчдийн энэ оны хамгийн сүүлийн тулаан болох гэж байна. Гэхдээ уг тэмцээнд туялзуур сэлэмний холбооноос гаргасан чансаагаар зөвхөн шилдгүүд л оролцох боломжтой. Өөрөөр хэлбэл, тамирчин бүрт нээлттэй биш, харин үзэгчдэд нээлтгэй гэсэн үг. Энэ сарын 19-нд болох “Улаанбаатар” гранприд эрэгтэй шилдэг 16, эмэгтэй найман тамирчин оролцох юм. Тодруулбал, “Улаанбаатар” чуулгын байранд болох тэмцээнд эрэгтэйчүүдээс Б.Батхүү, Э.Дөлгөөн, Ц.Жигжидсүрэн, Э.Энхтулга, Б.Хатанзориг, Э.Нямлхагва, Б.Амарболд, Б.Батхүлэг, Э.Төгсбаяр, Б.Цэнгэл, Б.Ээлт, Б.Буяндэлгэр, Э.Баярбат, М.Мөнхтулга, У.Маргад-Эрдэнэ нар өрсөлдөнө.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд Б.Гэрэлмаа, Б.Цолмон, М.Жаргалмаа, Б.Амарзаяа, О.Анударь, А.Халиунаа, Ө.Хишигдэлгэр, П.Урангоо нар тулалдах юм.
Жич: Хэрвээ дээр дурдсан тамирчдаас тодорхой шалтгаанаар тэмцээнд оролцох боломжгүй бол дараагийн тамирчныг гранприд өрсөлдүүлнэ.